Дэлхийд эдийн засгийн ч, илд бамбайны ч дайны гал ширүүсч байгаа өдрүүдэд Монголын улс төр ч гал халуун байна. Бэрийн цүнхний хэргээс үүдэлтэй асуудал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах хэмжээнд хүрч өнөөдөр хүн болгоны анхаарал Төрийн ордон руу чиглэж буй. Өнөөдөр УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар асуудал хэлэлцэж эхэлсэн ч УИХ-ын пүрэв гаригийн чуулганаар асуудал шийдэгдвэл их юм. Магадгүй сунжирч ч мэднэ.
Гэхдээ 2025.06.06 буюу Зургадугаар сарын 6-ны чөтгөрийн өдөр Монголд маш том нүргээн болно гэсэн шуум хэдийнэ тарч, хүлээлт үүсээд байна. Яг энэ өдрийн чуулганы хуралдаан ямархуу дүр төрхтэй болох нь тодорхойгүй, гадаа байгаа жагсаалынхан ч ямар нөхцөл байдал үүсгэж болохыг томьёолох аргагүй. Ерөөсөө ч маш эвгүй нөхцөл байдал үүсээд байна.
Мэдээж цөөнгүй хүмүүс болгоомжлолоо илэрхийлээд байна. Монголын улстөр бужигнах нь тодорхой. Улстөр бужигнахын хэрээр амьдрал таг зогсдог, эсрэгээрээ өнөөдөр ч эмзэг байгаа эдийн засаг доголдож, донголзох нь тодорхой.
Монголын улстөр яав вэ гэхэд гадаад улстөр, дэлхийн геопилитик үнэхээр эгзэгтэй, бид битгий хэл биднээс цаадхи ч томьёолоход хэцүү байна.
Жишээлбэл Бат инженер ингэж жиргэсэн байна.
Ингэхэд Монголд маань геополитик, эдийн засгийн зөвлөхүүд байдаг л байгаа даа??? Байдаг бол анхаарч л байгаасай даа, бурхан минь???
Сэтгэгдэл байхгүй байна