• Эхлэл
  • Т.Баярхүү: Оджаргал Хонгконгийн хятадуудын ажлыг бүтээж өгдөг л хүн!!!  

Т.Баярхүү: Оджаргал Хонгконгийн хятадуудын ажлыг бүтээж өгдөг л хүн!!!  

2025/06/02

Эдийн засагч Т.Баярхүү, өнөөгийн бизнесмэнүүдийн, үндэсний бүтээн байгуулагч гэгддэг MCS-ийн Ж.Оджаргал тэргүүтний нүцгэн үнэнийг дэлгэж байна.

Т.Баярхүү: Оджаргал үндэсний бүтээгч биш, Хонгконгийн хятадуун

ажлыг бүтээж өгдөг л хүн!!!  

Хүмүүс Оджаргалыг бүтээгч, бүтээгч гээд байдаг. Үгүй байхгүй юу. Ерөөсөө энэ бизнест Оджаргал нэг их бүтээгээд байгаа юм байхгүй. Цаанаас нь Хонкгонгийн Малайз гаралтай Керри гээд бизнесмэн хүүтэй зээл олдох гээд байна гээд Баяр, Элбэгдоржтой яриад л Ухаа худагийг авчихна.

“За чи наадхиа жаахан ажиллуулаад ийм хэмжээнд хүрэнгүүт хувьцаа гаргачихна” гэхэд Оджаргал За л гэнэ. Цаанаасаа зээл өгөх юм уу, хувьцаа гаргах санхүүгийн загварыг нь тэд нар нь заадаг болохоос Оджаргалд ямар ч ухаан байхгүй.

Одоо өнөөдөр Монголд нэг их мундаг бизнесмэн гээд байгаа МАК, Нямтайшир энэ тэр худлаа байхгүй юу!! Цаанаасаа тэр долларын эзэд, хятадууд нь “Чи ийм зүйл хийвэл ийм ийм зээл санхүүжилт олдоно, хувьцаа гаргаж болно” гэж зааж зурж өгөөд л, наадуул нь   тэд нарын хэлснээр авлигийг нь өгөөд л ажлыг нь бүтээж өгдөг гарууд болохоос жинхэнэ үндэсний бүтээн байгуулагчид биш байхгүй юу.

Энэ замаараа үргэлжлээд ард түмнээ золиод, газар нутгаа сэглээд хамгийн үр ашиггүй менежмент хийгээд, дураараа дургиад байгаа наад зам чинь явахаа болсон. Америкт ингэж явахаа больсон.

Хуучин Москвад ханиад хүрэхэд, Монголд найтаадаг гэдэг байсан бол одоо Вашингтонд ханиахад энд чацга алддаг болчихсон юм чинь. Трамп өөрөө тэнд том шинэчлэлтийг хийж байна.

Цаг, цагаараа, цахилдаг хөхөөрөө байдаггүй. Одоо энэ болохоо больчихсон!!!

Хүмүүс  ч гэсэн үүнийгээ сайн ойлгох хэрэгтэй. Эдийг дагадаг улстөрийн бүлэглэл ч ойлгох хэрэгтэй!!!

Видеог ЭНД дарж үзнэ үү. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна