• Эхлэл
  • Улмаа “алуурчин” биш гэдгээ, Оджаргал “луйварчин” биш гэдгээ нотол!!!

Улмаа “алуурчин” биш гэдгээ, Оджаргал “луйварчин” биш гэдгээ нотол!!!

2025/06/02

Ерөнхий сайдыг “орлогоо нотол” гэж зарим нэгэн шаардсаны төлөө хамтарсан Засгийн газар муу ажилласан, огцруулна гэдэг шийдвэрийг гаргаснаас нь МАН-ын дотоод бүлэглэлүүдийн сөргөлдөөн хэрхэн хурцадсаныг харж болно.

Эрдэнэтийг “саалийн үнээ” гэдэг шиг МАН-ын угжны сүүг ханган нийлүүлэгч MCS-ийн эрх ашгийг хамгаалагчдын тулаан эдүгээ энэ улсын засаглалд хохирол учруулахуйц хэмжээнд оччихоод байна. Нийтийн албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлж, нотлох нь хууль ёсны хэрэг. Ерөнхий сайд, ердийн төрийн албан хаагчдад ч хамаарах хууль зүйн үндэслэл. Үндэслэлийн дагуу АТГ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэн нарын хөрөнгө орлогыг хууль ёсных эсэхийг шалгаад эхэлчихсэн. Удахгүй хариугаа гаргах биз.

Шаардлага зөв ч шал далийж огцор хэмээн турхирах хэмжээнд очсон шалтгааны цаана ямар нууц байгааг ухаж харъя. Цаана нь ердөө л Ухаа худгийн орд, бүр тодруулбал, МCS-ийн эрх ашиг хөндөгдөөд байгаа юм. Шууд хэлэхэд, монгол төрийг 30 гаруй жил сандайлсан олигархи, төрөөс төрсөн тэрбумтнуудын эрх ашгийн эсрэг энэ Засгийн газар ажиллаж эхэлсэнд хамаг учир нуугдаж байна.

Тендэрийн мангас гэгддэг MCS компанийн тэжээврүүд төр засаг руу боргож эхэлсний шалтгаан нь энэ. Одоо нэг л үнэн бий. Л.Оюун-Эрдэнэ сайдын орлого, хөрөнгийг нотлох нь АТГ-ын ажил. Нөгөө талаас нь харвал Засгийн эсрэг тэмцэж боргоод байгаа нөхдийг ч шалгаж, нотлох хэрэгтэй. Бид Ж.Баярмаагаас ахынхаа ард түмнээс луйвардсан “Глоб-”ын мөнгөөр 30 ширхэг үл хөдлөх хөрөнгө авч зарж үрж, эргэлдүүлж мөнгө угаагаагүйгээ нотлохыг шаардах эрхтэй.

Найз охиных нь үхэл өөрт нь хамаатай эсэх нь эцэслэгдээгүй байхад, төв талбайд жагсаал хийн, мөнгөөр жагсагчдын үлгэр жишээ болж яваа О.Уламсайханыг хамтран амьдарч байсан бүсгүйгээ амиа хорлох хэмжээнд хүртэл дарамтлаагүйг нотлохыг шаардах ёстой. Насаараа сэтгүүлч явлаа хэмээн хөөрөлхөгч УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу MCS-ийн Ж.Оджаргалын дүүгийн Велла Бэста-гийн байрыг түрээслэдэг гэх 20 сая төгрөгөө хаанаас олдгоо тайлбарлах үүрэгтэй.

MCS-ийн Ж.Оджаргал улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон Ухаа худаг ордыг ямар аргаар өөрийн болгосноо тайлагнах ёстой. Жагсагчид “мөнгө угаагаагүй”, “найз охиноо дарамталж үхэлд хүргээгүй”, “олигархи компаниар тэжээлгээгүй”, “улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон стратегийн ордыг луйвардаагүйгээ” нотол. НОТЛОХ АМАРХАН ЮМ БОЛ ЭНЭ БҮХНЭЭ НОТОЛ!!!!


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • Төртүвшин
    Хэн гэдэг янханы оруулсан нийтлэл вэ? Нэр усаа бичээч янкаан
    2025 оны 06 сарын 02