• Эхлэл
  • Иргэдийг сүрдүүлж их хэмжээний мөнгө авчээ

Иргэдийг сүрдүүлж их хэмжээний мөнгө авчээ

2016/10/07

Сүүлийн үед цахим гэмт хэргийн гаралт ихэссээр байгаа. Гол хохирогчид нь охид бүсгүйчүүд болоод байгаа юм. Тэгвэл үүнтэй холбоотой хэрэг гарсан байна. 

Тодруулбал, Улаанбаатар хотод оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй М, Б нар нь цахим орчинд бусдын зургийг зөвшөөрөлгүй байршуулан хуурамч фэйсбүүк хаяг үүсгэж иргэдтэй танилцан дотносох замаар хувийн мэдээлэл видео бичлэгийг цуглуулсан байна.

Ийн мэдээллийг цуглуулж, хувь хүний мэдээллийг олон нийт, найз нөхдөд нь тараана хэмээн сүрдүүлж зургаан иргэнээс их хэмжээний мөнгө авсан байна.

Дээр хоёр этгээд гэмт үйлдлийг бүлэглэн үйлдэж байсныг таслан зогсоож, Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн тус тус шалгаж байгаа юм байна. 

Энэ мэтчилэн цахим гэмт хэргийн хохирогч болхоос сэргийлэхийг цагдаагийн газраас анхааруулж байна.

Танихгүй хүн, гадаадын иргэн гэх мэт үл мэдэх хүмүүсийн илгээсэн найзын хүсэлтийг хүлээн авахгүй байхыг сануулж байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна