ДЭМБ-ын судалгаагаар жил бүр 2000 орчим хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 5-15 хувь нь нас бардаг нь тогтоогджээ.
Монгол Улсын хувьд Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг бөгөөд 17 аймгийн 137 сум байгалийн голомттой бүсэд хамаардаг байна.
Иймд иргэд тарваган тахал өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх, тарвага болон түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байж, сонор сэрэмжтэй байхыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа.
Түүнчлэн Амьтны тухай хууль зөрчсөн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, хуулийн этгээдийг 3-45 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, албан тушаалтанг 4-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, амьтны аймагт учруулсан хохирлыг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 тоот тогтоолоор батлагдсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-г хоёр дахин өсгөн нөхөн төлүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл байхгүй байна