Өмнөх парламентын үед Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа алдаа гаргасан эмчид үүрүүлэх хариуцлагыг чангатгаж, хорих ялаар шийтгэх тухай оруулсан нь эрүүл мэндийн салбарынхны эсэргүүцэлтэй тулгарч байлаа.
Эрүүгийн хуулийн 15.1-д хариуцлага алдсан эмчийг 20 жил хүртэл хорих ялаар шийтгэхээр тусгасан байсан юм. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд өмнөх Засгийн газарт шаардлага хүргүүлж, жагсаал цуглаан хүртэл хийж, ажлын хэсэг байгуулж ч ажилласан юм. Үүнийхээ тэмцэлийн үр дүнд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газраас УИХ-д төслийг өргөн барьсан байв.
Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхим нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эргүүлэн татаж, дахин боловсруулалт хийгээд өргөн барихаар болжээ. Хуулинд хариуцлага алдсан эмчид огт хариуцлага тооцохгүй байж болохгүй, гагцхүү санаатайгаар хүн алчихсан хүнтэй дүйцүүлсэн ял оноохгүй, өөр зохицуулалт тусгахаар төлөвлөж байгаа гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна