Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам өнөө шөнө найм дахь өдрөө үргэлжлэн явагдана. Олимпийн наадмын сонирхолтой төрлүүдийн нэг болох хөнгөнатлетикийн тэмцээн эхэлсэн. Өнөөдөр бадминтон, сагсанбөмбөг, бокс, дугуй, буудлага, усанд сэлэлт зэрэг спортын 22 төрлийн тэмцээн явагдаж, зарим төрөлд медалийн эзэд тодорно.
Энэ өдөр Монголын баг тамирчдаас боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдөж буй Х.Энх-Амар рингэнд гарна. Түүний хувьд эхний тулаанаа хийх гэж байна.
БОКС:
Монголын баг тамирчдаас тэмцээний найм дахь өдөр боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Х.Энх-Амар эхний тулаанаа Мексикийн Элисео Элиаст Эмигдио Абаркатай хийнэ. Х.Энх-Амарын өрсөлдөгч Мексикийн боксчин энэ жил 25 настай бөгөөд 2011 оны дэлхийн аваргад 9-р байр, 2013 онд 18-р байранд орж байжээ. Энэхүү тоглолт маргааш өглөөний 05.15 цагт болно.
Энэ жинд нийт 26 боксчин багтсан байна.
Хархүү ЭНХ-АМАР
1992-08-05-нд төрсөн, Дорноговь, Монгол Улс
Олимпийн наадамд анх удаа оролцож байна
2016, Химийн цом, Алтан медаль
2016, Чехийн Гранпри, Алтан медаль
Рио-2016 олимпийн эрх олгох тэмцээн, Хүрэл медаль
Рио-д 43 тамирчны бүрэлдэхүүнтэй очсон манай баг тамирчдаас бокс, чөлөөт бөх, марафон, таэквондогийн тамирчдын тэмцээн үлдээд байна.
Олимпийн наадмын эхний өдрүүдэд явагдсан жүдо бөхийн төрлөөс эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа мөнгөн медаль хүртэж, Монголын багийн медалийн салхийг хагалсан. Тэгвэл өчигдрөөс боксын тамирчид үргэлжлүүлж байна. Одоогоор боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдөж байгаа Д.Отгондалай хүрэл медалийн төлөөх тоглолтод ялалт байгуулж, мөнгөн медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо.
"Рио-2016" олимпод эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нарын шинэ залуу багш нар болон зөвлөх багш Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн удирдлага зургаан боксчин хүчээ сорьж байгаагаас дөрөв нь тэмцээнээ үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл байхгүй байна