Ази Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт Төрийн ордонд болж байна. Энэ удаагийн чуулганаар хэлэлцэх гол сэдэв нь оролцоотой хөгжлийн уялдаа холбоо.
Чуулганыг нээн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат үг хэллээ. Тэрбээр “АСЕМ бол улс орнууд харилцан ашигтай хамтарч ажиллах индэр юм. Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Ази, Европын орнууд цаашид эдийн засгийн чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах талаар бид хамтдаа хоёр өдрийн турш хэлэлцэнэ.
Одоогоор энэ хоёр тивийн улсуудын худалдааны эргэлт 1.6 тэрбум ам.доллар байна. Бид харилцан ашигтай хамтарч ажиллавал энэ дүн өсөх нь гарцаагүй. Монгол Улс бол Ази, Европыг холбосон, дэд бүтцийн зангилаа улс. Монгол, ОХУ, БНХАУ-ын хооронд эдийн засгийн коридор байгуулахад бид идэвхтэй хамтран ажиллаж байна.
Мөн Монгол Улс бол хөгжиж буй орнуудын дуу хоолой. Хүннү, Их эзэн Чингис хаан болон Хубилай хааны үеэс бид хил дамнасан чөлөөт худалдааны эхлэлийг анхлан амжилттай тавьсан юм. Ингээд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье” гэв.
Сэтгэгдэл байхгүй байна