• Эхлэл
  • Хотын шинэ даргыг маргааш тодруулна

Хотын шинэ даргыг маргааш тодруулна

2016/07/03

Энэ удаагийн сонгуулиар Ардчилсан нам ялагдал хүлээж, ирэх дөрвөн жил НИТХ-д МАН олонх болон засаглахаар болоод байгаа. Тэгвэл 2012-2016 онд нийслэлийн удирдлагаар ажилласан НИТХ өчигдөр буюу 2016.07.02-нд отгон хуралдаанаа хийсэн байна. Энэхүү хуралдаанаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдааныг долоодугаар сарын 04-ний өдөр буюу даваа гаригт 11.00 цагаас хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцүүлэхээр шийлвэрлэв. Үүнд:

  • Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
  • Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна