• Эхлэл
  • “Орон сууцны хямдрал урамшуулалт өдөрлөг” болно

“Орон сууцны хямдрал урамшуулалт өдөрлөг” болно

2016/07/01

Мишээл барилгын их дэлгүүр дэх орон сууцны биржид “Орон сууцны хямдрал урамшуулалт өдөрлөг”-ийн нээлт болно. Эдгээр өдрүүдэд үнийн дүнгээс хамаарч метр квадрат нь 980 мянган төгрөгөөс эхлэн хямдарч байна.

Мөн компаниас 20 хүртэлх хувийн зээлийг гаргуулах, 500-10 сая хүртэлх үнийн дүнгийн хөнгөлөлт, иж бүрэн тавилга, граж гэх мэт олон олон урамшуулал, боломж таныг хүлээж байна.

Банк, Даатгал, Монголын Ипотекийн Корпораци, Орон сууцны биржийн үйлчилгээг нэг дор үзүүлэх аж.

Түүнчлэн зарим арилжааны банкууд орон сууцны ипотекийн зээл олгохгүй байгаа гэсэн мэдээлэл бий. Үүнд хариулт, зөвлөгөө өгөхөөр Монголын Ипотекийн Корпорацийн мэргэжилтнүүд өдөрлөгийн турш мэдээлэл өгөх болно. Мөн зөвхөн эдгээр өдрүүдэд энэ жилийн орон сууцны хамгийн доод үнийн санал гаргаж байгаа аж.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна