• Эхлэл
  • ЭЕШ-ын дүн маргааш гарна

ЭЕШ-ын дүн маргааш гарна

2016/06/30

2016 оны ЭЕШ өнгөрөгч 15-19 өдрүүдэд орон даяар явагдсан. Энэ жилийн ЭЕШ-д 37200 гаруй шалгуулагч оролцсон бөгөөд үүнээс 15123 нь нийслэл, 22041 нь орон нутагт элсэлтийн шалгалт өгчээ.

Харин  шалгалтын дүн, онооны  жагсаалтыг  долдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn сайтад байршуулан нийтэд зарлах аж.

Тиймээс элсэгчид шалгалтынхаа дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц кодоо ашиглан www.eec.mn ​ вебсайт-аас үзэх боломжтой болно. 

Шалгалтын тестийн түлхүүр үг өнгөрөгч мягмар гарагт БҮТ-ийн цахим хуудаснаа нийтлэгдсэн байгаа аж. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна