• Эхлэл
  • 68 согтуу жолоочийг илрүүлжээ

68 согтуу жолоочийг илрүүлжээ

2016/06/28

2016 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр  нийт 339 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  251 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл  8 бүртгэгдэж  11 хүн хүнд хөнгөн гэмтсэн.

Хүүхэд зам тээврийн осолд өртсөн  үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 0, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 0, явган зорчигч 0.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

Тухайлбал: БЗД-ийн 13-р хороо Шар хадны замд Hingo Ranger маркийн автомашины жолооч Ж нь БЗД-ийн 17-р хороо Эмнэлэгийн гудамжинд байрлах М-ийн хашааг мөргөж  ослын газрыг орхин явсан.

Хөдөө орон нутагт: Өмнөговь аймгийн Ханбогд сумын нүүрс тээвэрлэлтийн асфальтан замд Nirth benz маркийн автомашины жолооч М нь North benz маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч 28 настай эр М-ийн амь нас хохирсон.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна