• Эхлэл
  • Хүүхэд аливаа хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хэрхэн хамгаалах вэ?

Хүүхэд аливаа хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хэрхэн хамгаалах вэ?

2016/06/19

УИХ-ын 2016 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн нэгдсэн чуулганаар Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэлэлцэн баталлаа.

Гурван хүн тутмын нэг нь хүүхэд хэмээн бүртгэгдсэн манай улсад нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлээс шалтгаалан хүүхдийн эрх зөрчигдсөөр байгаа үед ийнхүү Хүүхдийн эрхийн талаар тунхагласан суурь хуулийн зэрэгцээ процессын хуультай болсноор цаашид манай улсад хүүхдийн эрхийг дээдлэх талаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхэд ихээхэн түлхэц болно гэж хууль тогтоогчид үзэж байна.

Эдгээр хууль батлагдсанаар улсын хэмжээнд хүүхдийн эрхийг хангах үндэсний тогтолцоо бий болж, хүүхэд аливаа хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хэрхэн хамгаалах вэ, мөн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулах вэ зэрэг харилцааг зохицуулах эрх зүйн цоо шинэ орчин бүрдэж байгаа юм.

НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенц, Монгол Улсын Хүүхэд Хамгааллын хуулийн дагуу хүүхэд бүр хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үйл хайхрах байдлаас хамгаалагдах эрхтэй. Нас, сэтгэхүй, оюун ухаан, амьдралын онцлог байдлын улмаас хүүхэд бүр хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах байдалд өртөх эрсдэлтэй байдаг.

Хүүхдийг хамгаалах нь хүн бүр, байгууллага бүрийн үүрэг, хариуцлага юм. НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенц, Монгол Улсын Хүүхэд Хамгааллын хуулийг хэрэгжүүлэхийн тулд хүүхэд, гэр бүлтэй ажилладаг байгууллага, аж ахуйн нэгжүүд дор бүрнээ хүүхэд хамгааллын бодлоготой байх, тэрхүү бодлогоо хэрэгжүүлэх, хөтөлбөр төлөвлөгөөтэй байх ёстой болж байна. ‘

Монголын хүүхдийн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Хүүхдийн Төлөө Үндэсний Газраас “Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичиг”-ийн загварыг гарган Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх хүүхэд, гэр бүлтэй ажилладаг байгууллага, аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг зөвлөсөн байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна