Энэ оноос эхлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол энэ сарын 19-нд буюу ирэх ням гаригийн 19.30 цагт эхлэх аж.
Сугалаанд оролцогч сугалааны тасалбарыг хэрэглэгчийн хэсгийн бүртгэлд сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24 цагийн дотор бүртгүүлсэн байхаар журамд өөрчлөлт оруулжээ.
Иймээс иргэд өнгөрсөн сарын 1-ээс 31-ний өдрийг хүртэлх хугацаанд авсан баримтаа энэ сарын 18-ны өдөрт багтаан бүртгүүлж ирэх ням гаригт болох сугалаандаа оролцох боломжтой аж.
Түүнчлэн албан татвар төлөгч нь төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авахын тулд төлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн хэсэг дэх өөрийн бүртгэлдээ бүртгүүлсэн байх шаардлагатай юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна