• Эхлэл
  • Нийслэлийн төрөх эмнэлгүүдийн хүчин чадал нэмэгджээ

Нийслэлийн төрөх эмнэлгүүдийн хүчин чадал нэмэгджээ

2016/06/16

Нийслэлийн хэмжээнд эхчүүд болон нярай хүүхдүүдэд үйлчлэх төрөх эмнэлгүүд хүрэлцээгүй байсан бөгөөд 2012-2015 онд нэгдүгээр төрөх, гуравдугаар  төрөх эмнэлгүүдийг өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлжээ. 

Гуравдугаар төрөх эмнэлэг буюу “Амгалан” амаржих газар нь 45 ортой жилдээ 6 000 эх төрж, 10 000 эх хэвтэн эмчлүүлдэг байсан байна.

Тус эмнэлэгийн барилгыг өргөтгөж 7 давхар болгож, орчин үеийн тоног төхөөрөмж аппартаар хангаснаар гуравдугаар төрөх нь 412 өрөө, 150 ортой болж хүчин чадал нь гурав дахин нэмэгдэж, ачаалал ихтэй үед орны тоогоо 100-аар нэмэгдүүлэх боломжтой болжээ.

Харин “Өргөө” амаржих газар буюу нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлгийг өргөтгөснөөр 150 ортой  болж, 100 орыг нь эмэгтэйчүүд, 50 орыг  нь нярайд зориулан тохижуулжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Нийслэлийн төрх гэхээр өнгө зүс гэж бодсон чинь хүүхэд төрдөг төрөх газруудын тухай байсан байна шүү дээ. Яана даа энэ эх хэлээ мэддэггүй, бичсэн зүйлээ эргээд ганц удаа ч бол харчихдаггүй сэтгүүлчдийг ... Үнэхээр харамсалтай.
    2016 оны 06 сарын 16