• Эхлэл
  • Үхмэл хувьцаа амь орлоо

Үхмэл хувьцаа амь орлоо

2016/06/13

Үхмэл байсан 1072 хувьцаа саяханаас амь орж эхэлсэн.

Өнгөрсөн саруудад 1072 хувьцаагаа Хятадуудад худалдаалах гэж буй иргэд урт цагааны гудамжинд цуглах болсон ч энэ нь худал мэдээлэл хэмээн тэднийг тараасан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Гэвч үүний дараа нэгэн хардлага төрөх болов. Урт цагааны гудамжинд худал цуу яриа тарааж 1072 хувьцаагаа худалдаалах хэр олон иргэн байгааг шалгасан буюу судалгаа хийсэн үйл ажиллагаа ч байж мэдэх юм.

Өмнө нь огт дурсагдаж байгаагүй бүр мартагдсан хувьцааг гэнт ярих болсон нь иргэдийг төөрөгдөлд оруулж, 1072 хувьцаа гэдэг нь сүүлдээ сонгуулийн шоу болж хувирв бололтой.  

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 1072 хувьцаа буюу “Сайн хувьцаа” арга хэмжээ хэмээн нэрийдсэн ажлынхаа тухай мэдээлсэн хийсэн .

Засгийн газрын хуралдаанаар иргэдээс 1072 хувьцааных нь 30 хувийг 300 мянган төгрөг худалдан авах шийдвэр гаргасан. Улсын хэмжээнд нийт 1,657,000 иргэн хувьцаагаа зараагүй байгаа.

Өөрийн хүсэлтээр хувьцаагаа худалдаалахыг хүссэн иргэдийн хүсэлтийг өнөөдрөөс эхлэн Улаанбаатар болон орон нутагт тухайн иргэний үйлчлүүлдэг арилжааны банкин дээр тодорхой маягт бөглүүлэх замаар хүлээн авахаар болсон.

Энэ сургаар иргэд өнөөдөр өглөөний 7 цагийн орчимд банкны үүдэнд цугларасан харагдана. Харин зарим иргэд үүнийг эсэргүүцэж байгаа буюу хувьцаагаа үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх хүсэлтэй байгаа аж. Гэвч нөгөө хэсэг нь нийгэм ядуу байхад 1072 хувьцаа гэсэн хоосон яриаг хүлээж суухаар бодит болгох гэж байгаа дээр нь худалдсан нь дээр гэлцэж байв.

 “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдсан иргэд хувьцааныхаа 30 хувийг худалдаалсанаар 300 мянган төгрөгийг 100, 100 мянгаар гурав хувааж авна.

Иргэд үүнд:

- Хувьцаа 1072 биш 1063 байна. Үлдсэн 9 нь хаачив хэмээж байна. Энэ иргэдийг дахин луйвардаж байгаа хэрэг биш биз. Сонгуулийн шоу л гэж харагдаж байна.   

- Дөрвөн жил огт яригдаагүй хувьцаа сонгуулийн үеэр яригдаж байгаа нь сонирхолттой байна. Ингээд бодхоор сонгуулийн шоу ч юм шиг. Үнэхээр хувьцааг нь худалдан авч байгаа бол мөнгийг нь бөөнд нь өгсөн дээр. Учир нь 100, 100-гаар нь гурван удаа тасалж өгөхөөр банкны оочир мөн үлдэгдэл мөнгийг өгөхгүй болчих вий гэсэн айдас нийгэмд байна.

- Угтаа бол хувьцаагаа үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээмээр байна. Гэвч захиран зарцуулах эрхэд энэ нь тусгагдаагүй байсан. Тиймээс хувьцааныхаа 30 хувийг худалдаж 300 мянган төгрөг авахаас өөр аргагүй. Хэрэв өгнө гэж байгаа дээр нь авахгүй бол сонгууль дуусаад хувьцааны талаар ярихаа болих байх гэлцэж байна.

Ч.Болор

 

 

 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна