Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/466 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нэр бүхий 7 сургуульд боловсролын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.
Сургуулийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын орчны эрүүл, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүсгэн байгуулагч нарт даалгалаа.
Шинээр байгуулагдсан сургуулиудад холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг харьяа дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ СУРГУУЛИУД
1. Язгуур бага сургуульХ.ХатанбаатарЯзгуур бага сургууль БСБХан-Уул дүүрэг 15 дугаар хороо
2 .Милан дунд сургуульГ.Мягмаржав
С.НямдавааМилан дунд сургууль БСБХан-Уул дүүрэг 11 дүгээр хороо
3.Шинэ өнөөдөр сургуульД.Баянмөнх
А.ГанбатШинэ өнөөдөр сургууль БСБХан-Уул дүүрэг 3 дугаар хороо
4 .Тод монгол эрдэм сургуульГ.ӨлзийсайханТод монгол эрдэм сургууль БСБСүхбаатар дүүрэг 7 дугаар хороо
5. Абсолют элит ахлах сургуульД.ГанхуягАбсолют элит ахлах сургууль БСБСүхбаатар дүүрэг 8 дугаар хороо
6. Монголын нээлттэй ахлах сургуульО.БатболдМонголын нээлттэй ахлах сургууль БСББаянзүрх дүүрэг 19 дүгээр хороо
7. Эрдэм-Алтай бага сургуульБ.ГанчимэгЭрдэм-Алтай бага сургууль БСББаянгол дүүрэг 1 дүгээр хороо
Сэтгэгдэл байхгүй байна