• Эхлэл
  • Наадамд гурван тэрбум төгрөг зарцуулна

Наадамд гурван тэрбум төгрөг зарцуулна

2016/06/12

Энэ жил Үндэсний их баяр наадмаар ес хоног амрах болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Ирэх долдугаар сарын 9, 10, 16, 17 амралтын өдрүүд таарч байгаа тул долдугаар сарын 8-нд амарч, 18-нд ажил эхлэх аж.

Үүнээс гадна хурдан морины уралдаанд тавих хяналтаа улам сайжруулах ба морь унах хүүхдийн насыг долоон нас гэж тогтоосон.

Харин энэ насыг 10 болгох асуудлыг ярьж байгаа тухай Хөдөлмөрийн яам Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Т.Түвшин хэлсэн юм.

Түүнчлэн Үндэсний их баяр наадмийн бэлтгэл ажлын хүрээнд гурван тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөжээ. Хүй долоо худаг болон төв цэнгэлдэх хүрээлэнд автомашины зогсоол гаргахаас эхлүүлээд үзэгчдийн суудал, худалдаа үйлчилгээ, урлаг соёлын арга хэмжээг явуулах талбайг зүлэгжүүлж эхэлсэн байна.

АСЕМ-ийн уулзалтын зочдод зориулсан “Нүүдэлчний наадам”-ыг зохион байгуулах “Чингисийн хүрээ” цогцолборын талбайг зүлэгжүүлэхээр усалгааны ажлуудыг эхлүүлсэн бөгөөд дээд төвшний уулзалтаас үүдэн манай улсыг зорих жуулчдын тоо өмнөх жилүүдийнхээс 3-6 дахин ихсэх төлөвтэй байгаа сайхан мэдээг дуулгахад таатай байна.

Ч.Гэрэл 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна