Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Цахилгаан дулааны үндэсний сүлжээ ТӨХК-ийн ажилчдын 300 айлын орон сууцны асуудлаар “Баярсконстракшн” ХХК-иас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ийн мэдээлэл хийх болсон нь энэ сарын 6-ны өдөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 300 ажилтан эсэргүүцлийн үйл ажиллагаа өрнүүлсэн.
Учир нь, тус компанийн ажилтнуудын 594 айлын орон сууцыг барихаар “Баярс констракшн” компани дөрвөн жилийн өмнө шалгарсан байна.
Ингээд ажлаа эхлүүлж гэрээ ёсоор ажилтнууд урьдчилгаа 30 хувиа төлөөд, барилгын явц 70 хувьд хүрэхэд үлдсэн төлбөрөө хийж, өнгөрсөн онд байрандаа орох ёстой байсан гэх мэдээллийг няцаан “Баярсконстракшн” ХХК-ийн зүгээс мэдээлэл хийлээ.
Угтаа бол орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээнд заасааар ажилтнууд гэрээнд гарын үсэг зурсанаас 3 хоногийн дараа урьдчилгаа 30 хувийг, хоёр байгууллагаас өөрчлөлт оруулж барилга угсралтын ажлын явц 70 хувьд хүрэхэд төлбөрийн 40 хувийг, ажлын явц 90 хувьд хүрэхэд 20 хувийг, үлдэгдэл 10 хувийг нь орон сууц ашиглалтад орох үед төлөхөөр тохиролцсон байна. Гэвч урьдчилгаа 30 хувиа төлөх ажлыг сунжруулсан. Үүний дараа зарим ажилтны гэрээний биелэлт дутуу байсан ба банкны зээлд хамрагдаж чадаагүй иргэд олон байжээ.
Үүнээс үүдэн “Баярсконстракшн” ХХК-ийн тэдний өмнөөс харилцагч банктай ярилцаж 7.4 тэрбум төгрөгийн зээлийг “Баярсконстракшн” ХХК-ийн барьцааллаар гаргуулж төлбөрөө төлж байгаа ч заримынх нь төлбөр төлөх явц удааширч зээлийн баримт бичгээ бүрдүүлэхгүй байсаар асуудал ийм дээрээ тулжээ. Сар бүрийн зээлийн хүү болох 250 сая төгрөгийг “Баярсконстракшн” ХХК төлдөг байна. Тиймээс “Баярсконстракшн” ХХК дээрх эсэргүүцлийн үйлдлийг хууль бус, буруу тараасан хэмээн үзжээ.
“Баярсконстракшн” ХХК-ийн ерөнхий захирал Н.Баянсайхан “Манай компанийн гүйцэтгэж байгаа 594 айлын орон сууцны барилгын төсөв нийт 21.3 тэрбум төгрөгөөр босч байгаа ч УБЦТС, ЦДҮС ТӨХК-ийн 300 ажилчин энэхүү орон сууцыг 13.3 тэрбум төгрөгөөр худалдан авч байгаа нь Улаанбаатар хотод байтугай хөдөө орон нутагт ч байхгүй хямд ханш.
Гурван байгууллагын 2016 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн хурлаар хэрэв үлдэгдэл 3.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2016 оны дөрөвдүгээр сарын 15-ний дотор шийдвсэн бол энэ сарын 30 гэхэд барилга ашиглалтад орох бүрэн боломжтой байсан. Гэтэл манай хийж гүйцэтгэсэн ажил болон компанийн нэр хүндэд халдаж биднийг ямар ч ажил хийгээгүй мэтээр хэвлэл мэдээллээр цацаж байгааг компанийн зүгээс мэдээлэл хийж байгаа юм” гэв.
Мөн энэ үеэр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Цахилгаан дулааны үндэсний сүлжээ ТӨХК-ийн дөрвөн ажилтан банкинд үлдэгдэл мөнгөө шилжүүлсэн гэх хуурамч баримт өгсөн тухай мэдээлсэн юм. Энэ талаар
“Баярсконстракшн” ХХК-ийн Ерөнхий нягтлан П.Дулмаагаас тодруулахад “Барилга барихад санхүүжилтийн ажил чухал байдаг. Дээрх барилгын ажил 21 тэрбум төгрөгөөр босох ёстой. Манай компани хямд өртөгөөр барьж байгаа учраас 300 ажилтанаас 13.3 тэрбум төгрөгийн өртөгөөр ажлаа хийхээр тохирсон. Зарим иргэд нь цувуулж байгаад төлсөн.
Гэтэл дөрвөн ажилтан манай гэрээний мэргэжилтэнд санхүүгийн төлбөр тооцоо дансыг мэдэхгүйг ашиглан хуурамчаар Хас банкнаас өөрийнхөө дотоод дансанд шилжүүлсэн төлбөрөө би төлсөн гэж авчираад гэрээндээ хавсруулсан байсан. Тэр нь бол Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 11 тоот, 121 тоот, 142 тоот, 148 тоот гэрээтэй дөрвөн ажилтан байсан. Үүнийг бид энэрэнгүй сэтгэлээр хандаж арга хэмжээ аваагүй. Харин үлдэгдэл төлбөрөө өгөөрэй гэж уулзаж ярилцсан боловч одоог хүртэл төлбөрөө хийгээгүйй л байгаа” гэв.
Санхүүжилт удааширсанаар ийн барилгын ажлын явц удаарширсан ба төлөвлөсөн хугацаандаа дуусгаагүй хэмээн “Баярсконстракшн” ХХК-ийн зүгээс тайлбарлаж байна.
Ч.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна