Дэлхий нийтээр Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, жил бүрийн зургаадугаар сарын 12-ны өдрийг “Хүүхдийн хөлөмөрийн эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэж, жил бүр онцлог яриа дэвшүүлэн Засгийн газар, ажил олгогчдод, үйлвэрчний эвлэл, иргэий нийгмийн байгууллагуудад хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн асуудалд анхаарал хандуулдаг байна.
Энэ өдөр удахгүй тохих гэж байгаатай холбоотой ХАХНХЯ, Хөдөлмөрийн яам Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран мэдээлэл хийлээ.
Хөдөлмөрийн яамны сайд Г.Баярсайхан “Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулж, түүнд хүүхэдээр морь унуулахыг хориглосон. Мөн барилга, уул уурхайн салбарт насанд хүрээгүй хүүхэд ажиллуулахыг хориглох заалтууд байгаа. 2015 оны байдлаар дээрх хориглосон зүйлийг зөрчсөнөөр зургаан хүүхэд амь насаа алдсан. Энэ маш онцгой анхаарах ёстой зүйл юм.
Эрүүгийн хууль, зөрчлийн хууль зэрэг нь ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн шинэчилсэн найрууллагаараа үйлчилж эхэлнэ. Дээрх хуулийг зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авхаар заасан байгаа. Энэ талаар уяач гишүүд үзэх юмгүй болох нь, морь уралдаж чадахгүй боллоо гэдэг зүйлийг ярьж байсан. Гэхдээ миний хувьд хүүхдийн эрүүл мэнд, амь нас хамгийн чухал. Энэ шийдвэрийг зугаа цэнгэлээс илүүтэйгээр хүүхдийн амь насыг бодож гаргасан юм” гэв.
Хөдөлмөрийн яам Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Т.Түвшин “олон Улсын төвшинд хүүхдүүд сурах хөдөмөр эрхэлж болно гэсэн байдаг. Суралцах гэдэг бол хүүхдийн эрхлэх ёстой хөдөлмөрийн нэг.
Манай байгууллагын зүгээс хүүхдийн хөдөлсөр эрхлэлттэй холбоотой олон арга хэмжээ явуулсан. Бичил уурхайд ажиллаж байгаа хүүхдийн хөдөлсөрийн тухай асуудлыг судалж байгаа. Барилгын орчинд хүүхэд хөдөлмөрлөх нөхцөл байхгүй. Мөн морь унах хүүхдийн насыг долоон нас гэж тогтоосон.
Харин энэ насыг 10 болгох асуудлыг ярьж байна. Энэ сарын 12-нд хүүхдүүдийн дунд Нийслэлийн тавдугаар сургуулийн хөл бөмбөгийн талбайд хөл бөмбөгийн тэмцээн зохих болно. Тэмцээнд оролцохоор 18 баг бүртгүүлээд байгаа. Үүнд нийгмийн халамж шаардсан хүүхдүүдийн баг орохоос гадна жирийн амьдралтай хүүхдүүд оролцох болно. Энэ үеэр насанд хүрээгүй хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэхийг хориглосон тухай хүүхдэд сурталчилах ажлуудыг зохион байгуулна” гэв.
Сэтгэгдэл байхгүй байна