Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар иргэдийн 1072 хувьцааны 30 хувийг бэлэн мөнгөөр худалдаж авах шийдвэр гагргасан.
Тиймээс иргэд хэрхэн хувьцаагаа Засгийн газарт өгөх вэ гэсэн асуулт үүсээд байгаа. Тэгвэл өнөөдөр Нийгмийн халамж үйлчилгээний газар /НХҮГ/-ын дарга Ц.Туваан энэ талаар өнөөдөр тайлбар өглөө.
Түүний хэлснээр бол хувьцааны мөнгөө авахыг хүссэн хэн боловч хүсэлтүүдийг Улаанбаатар болон орон нутагт тухайн аль ч хамаагүй банкны салбар дээр очиж маягт бөглөн иргэн гарын үсгээ зуран баталгаажуулж өгөа юм байна.
Энэхүү хүсэлтийн дагуу Нийгмийн халамж үйлчилгээний газар хүүхдийн мөнгө олгодог зарчмаар бүх тулгалтыг хийж иргэдийн дансанд мөнгийг нь хийх юм байна.
Улсын хэмжээнд нийт 1,657,000 иргэн хувьцаагаа зараагүй байгаа бөгөөд тэд бүгд хувьцааныхаа 30 хувийг 300 мянгаар зарах боломжтой юм байна. Хүсэлтийг ирэх ирэх долоо хоногоос хүлээж авах бөгөөд харин мөнгийг гурав хувааж олгоно гэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна