Өнөөдрийн байдлаар орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдсээр буй.
Саяхан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ч мөн энэ эрэлт нмэгдсэн.
Дээрх хөтөлбөрийг цааш үргэлжүүлэхийг иргэд хүсч байгаа аж.
Мөн хөтөлбөрт нэмэлт журам оруулахыг ихэд сонирхож байгаа буюу түрээсийн орон сууцыг өмчлөлдөө авах хэлбэрийг хүлээж сууна.
Энэ боломжтой зүйл гэдгийг албаныхан ч хэлсэн. Гагцхүү судалгаа хийж ямар хэлбэрийг сонгох хэрэгтэй байна.
Үүнээс гадна ипотекийн 8 хувийн зээл 5 болсон бөгөөд 8 хувиас 5 хувь руу иргэд эхнээсээ шилжиж байгаа.
Тодруулбал: Тайлант өдрийн байдлаар, банкууд 8037 иргэний 494 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 2321 иргэний 5 хувийн хүүтэй 109.6 тэрбум төгрөгийн, 4558 иргэний 8 хувийн хүүтэй 306.5 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 944 зээлдэгчийн 38.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлээд байна.
Сэтгэгдэл байхгүй байна