• Эхлэл
  • Зуслангууд өнөөдрөөс эхлэн хүүхдүүдээ авч байна

Зуслангууд өнөөдрөөс эхлэн хүүхдүүдээ авч байна

2016/06/08

Энэ зун нийслэлийн хэмжээнд 24 зуслан үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваад байгаа ба эдгээр нь нэгдүгээр ээлжийн амрагчдаа өнөөдрөөс эхлэн хүлээн авч байна 

Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын мэдээллэснээр, зусланд амрагчид өдрийн 23-25 мянган төгрөг төлөх ба нэг ээлжээ долоо хоногоор тооцож байна. Үнийн хувьд бага ангийн хүүхэд /1-5-р анги/ 160 мянга, дунд ангийн хүүхэд /6-9-р анги/ 165 мянга, ахлах ангийнхныг /10,11-р анги/ 170-175 мянган төгрөгөөр амраахаар болжээ.

Зуслангууд зуны турш нийт 8-10 ээлжээр амрагч хүүхдүүдээ хүлээн авахаар болсон ба сургалтад англи хэл болон бусад тусгай хөтөлбөрт багтсан тохиолдолд дээрх үнэд өөрчлөлт орж, 20-60 мянган төгрөг нэмэгдэж тооцогдох ажээ. 

Хүүхдүүд зусланд амрахын тулд child.gov.mn сайтаас эрүүл мэндийн хуудсыг татан авч, харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөр бөглүүлнэ.

Зусланд амрах хүүхдүүд дотор, арьс өнгө, сүрьеэ, цагаан хорхой болон шээсний шинжилгээ өгнө. Мөн 16-18 насныхан ДОХ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээнд заавал хамрагдах шаардлагатай. Хувийн болон харьяаллын бус эмнэлгээр эрүүл мэндийн хуудсаа бөглүүлбэл хүчингүйд тооцно гэдгийг анхааруулсан байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна