Сүүлийн хоногуудад гэмт хэрэг тэр дундаа цахим гэмт хэргийн гаралтын тоо олширч байгааг цагдаагийн байгууллагынхан хэлж байна.
Энэ нь юу вэ гэхээр, сонгууль ойртсон энэ өдрүүдэд хуурамч цахим хаяг нээсэн иргэдийн тоо олширч, тэд нэр дэвшигчдийн өмнөөс сөрөг Пи-Ар хийх, улс төрийн зорилгоор хуурамч хаяг нээж байгаа аж.
Тиймээс цагдаагийн байгууллагаас Фэйсбүүкийн төв захиргаатай хамтран ажиллах гэрээ хийсэн байна. Уг гэрээгээр илт гэмт хэргийн шинжтэй болон улс төрийн зорилготой мэдээ, мэдээлэл түгээсэн хаягийг блоклох эрхтэй болж буй аж.
Гэхдээ зөвхөн сонгуультай холбоотой бус энгийн үед цахим хэрэглэгчид энэ төрлийн гэмт хэрэгт өртдөг байна.
Ялангуяа охид хөвгүүдийн хуурамч хаяг нээх тохиолдолд цөөнгүй байгаа ба тухайн цахим хэрэглэгчийн нэр хүндэд халдсан үйлдэл их гарах болсон байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоохын тулд хяналт хэрэгтэй болоод байгаа юм.
Дээрх хэргийг цагдаагийн байгууллагынхан сонгууль ойртсон энэ үед аль нэг нэр дэвшигч, намтай холбоотой мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацахдаа гүтгэлгийн шинжтэй, баримт нотолгоогүй тавих нь эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан болно хэмээн үзэж байгаа аж.
Мөн энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн бол фэйсбүүкийн төв захиргаа руу захидал бичээд цагдаагийн байгууллагад хандаж боломжтой болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна