Япон-Монгол хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээр буюу ЕРА өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Монгол Улсаас Япон руу экспортлогддог 5700, Япон улсаас Монгол Улс руу орж ирдэг 9300 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаалийн албан татвараас чөлөөлөгдөнө.
Монгол-Японы худалдааны нэг жилийн эргэлт 300-500 сая ам.доллар байдаг аж. Энэ нь монголын нийт худалдааны 3-4 хувийг эзэлж буй юм.
Харин дээрх чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсанаар ирэх хоёр жилд энэ тоо 50-60 хувиар нэмэгдэнэ. Эхний ээлжид 3423 төрлийн бараа зургадугаар сарын 7-ноос эхлээд импортын таван хувийн тариф төлөхгүй гэсэн үг.
Нөгөө талаасаа Япон улсын экспортлож байгаа 8004 төрлийн барааны тариф гаалийн татвараас чөлөөлөгдөх юм.
Хэлэлцээрийн дагуу Япон улсаас орж ирэх автомашины импортын гаалийн татварыг чөлөөлөхөөр болсон 0-3 хүртэлх жил ашигласан автомашины импортын татвар зургадугаар сарын 7-оос буюу өнөөдрөөс эхлэн тэглэгдэх аж. Харин 4-6 жил ашигласан автомашин жил тутам буурах, 10-аас дээш жил ашиглагдсан машины импортын татвар чөлөөлөгдөхгүй байхаар тохирчээ.
A-гэсэн тэмдгэлгээтэй бол гаалийн татвар 0 болно
B- гэсэн тэмдгэлгээтэй бол Гаалийн татвар жилийн шатлалтайгаар буурна
X-гэсэн тэмдгэлгээтэй бол гаалийн татварт өөрчлөлт орохгүй
Сэтгэгдэл байхгүй байна