Хүүг таван хувь болгох журам гараагүй байна
Засгийн газрын 248-р тогтоолд “Түрээсийн орон сууц”-ыг худалдан борлуулах эрхгүй гээд заасан байгаа. Тиймээс энэ журамд өөрчлөлт оруулах, дараагийн журмыг батлах цаг хугацааны асуудал яригдаж байгаа. Үүнээс гадна ипотекийн зээлийн журамд “Түрээсийн орон сууц”-нд амьдарч байгаа иргэдээ хамруулах тухай судалгаа хийгдэж байна.



