Сүүлийн хоногуудад албан байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаатай холбоотой согтуугаар жолоо барихгүй байхыг цагдагаийн байгууллагаас анхааруулсаар байгаа билээ.
Хэдий анхааруулсаар байгаа ч хуулийг үл тоож өөрийн болон бусдын эрүүл мэнд амь насыг эрсдэлд оруулж буй согтууу жолооч хөдөлгөөнд оролцсоор байгаа юм.
Тэгвэл үүнтэй холбоотой хэрэг өчигдөр /2016.12.21/ гарсан байна. Тодруулбал,
Энхтайваны гүүрийг машин мөргөсөн осол энэ сарын 22-ны 03.20 цагт гарчээ. "Ниссан экстраль" маркийн 89-15 УНИ улсын дугаартай машины жолооч гүүрний зүүн талыг цөмлөж гэрлийн шон мөргөсөн байна.
Ослын газрыг цагдаагийн хамгаалалтад авсан бөгөөд шинжээчид ажиллаж байгаа аж.
Машин гүүрийг цөмлөсөн гэх ослын дүгнэлт гараагүй байна. Тус автомашины жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн байж магадгүй хэмээж байна.
Энэ хэргийн улмаас гүүрний хашлага 5-8 метр цөмөрч хоёр гэрлийн шон хугарчээ.
Ийнхүү осол гарсантай холбоотойгоор ослын газарт засварын бригад очин, засварын ажлыг эхлүүлэх гэж байгаа аж.
Энэ мэтчилэн осол аваар гарч байгаа тул анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгуулагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл байхгүй байна