2016 оны 11-р сарын 13 оройн 19 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6-р хороо 50-р сургуулийн урд энэ хэрэг гарсан байна.
Хохирогч Э нь 19 цагийн орчим 3523 /УБЦ/ улсын дугаартай приус маркийн автомашинд гар өргөн суух гэж байтал, баруун гар талаас нь 6191 /УНИ/ гранд марк2 маркийн машин ухрах үйлдэл хийхдээ, хохирогч Э-гийн гарыг приус машины хаалгатай хавсран мөргөж, улмаар Хохирогч Э-гийн баруун гарын ядам хуруу бяцарч чигчий хуруу тасарчээ.
Хэрэгт холбогдсон сэжигтнүүд болох Э, Т нар нь цагдаагийн албан хаагчид бөгөөд 3523 /УБЦ/ улсын дугаартай приус маркийн автомашины эзэмшигч Э нь ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдал, хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтэн ажилтай бол 6191 /УНИ/ улсын дугаартай марк2 маркийн автомашины эзэмшигч Т нь БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын офицер ажилтай юм байна.
Хэрэг гарсны дараа хохирогч Э-гийн ээж охиноо ГССҮТ-лүү авч явах гэсэн боловч холбогдогч этгээд Т нь охины элдвээр загнан зандарсан байна. ГССҮТ-д ирсний дараа хохирогчийн эцэг эх, холбогдогч этгээд Э,Т нараас бичиг баримтаа өгөхийг шаардсан ч, Т нь өгөлгүй хариуцлагаас мултрах гэж оролдожээ.
Ийнхүү хэрэг гарснаас хойш холбогдогч этгээд Т хохирогчийн ар гэрийнхэнтэй нэг ч, ирж уулзаагүй бөгөөд дарамтлахыг оролдсон гэнэ. Хэрэг гарснаас хойш 17 хонож байхад холбогдогч Т,Э нар нь нэг ч удаа хохирогчтой уулзаагүй бөгөөд эмчилгээний зардал гэж нэг ч төгрөг төлөөгүй, эсэргээрэй гаргасан гомдлоо буцааж ав хэмээн дарамталсаар өнөөдрийг хүрсэн байна.
Харин Хохирогч Э-гийн ээжтэй утсаар холбогдоход Э нь одоогоор гэртээ хичээлдээ явах боломжгүй, баруун гар нь одоог хүртэл бүрэн ажиллахгүй, өдөр болгоны шаналал зовлонтой байгаа аж. Өдийг хүртэл хэрэгт холбогдогчид хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзаагүй, дарамталсан хэвээр байгаа гэдийг ярьлаа. Хохирогчийн ээж охины минь гарыг гэмтээчихээд уучлалт гуйхгүй, ямар тусламж үзүүлэхгүй байж эрх мэдэлээ урвуулан ашиглан биднийг дарамталж байгаад маш их гомдолтой байгаа гэдгийг хэллээ.
Цагдаагийн байгууллагаас хэргийн талаар тодорхой мэдээлэл авахыг цагдаагийн байгууллагаас хүссэн боловч мөрдөн байцаалтын ажил явагдаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй аж.
Сэтгэгдэл байхгүй байна