Цахим ертөнцөөр хүйтний эрч чангарах үеэр сурагчдыг амраах талаарх постууд урсаж байна.
Энэ арваннэгдүгээр сард сүүлийн арван жилд тохиогоогүй хүйтэн болно хэмээн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлээд байгаа билээ.
Ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдаж, харагдац муудаж, хальтиргаа гулгаа нэмэгдэж, голын сав газраар 40-50 хэм хүртэл хүйтрэх аж.
Тэгвэл иргэд энэ хүйтрэлийн үеэр дунд сургуулийн сурагчдыг түр хугацаагаар амраах санал гаргаж байна.
Энэ талаар gogo.mn сайтынхан санал асуулгыг эхлүүлжээ. Саналын байдлыг харахад дэмжиж буй санал 97 хувьтай байгаа юм.
Хэдэн жилийн өмнө хүйтний эрч чангарах үеэр ЕБС-ийн хүүхдүүдийг тодорхой хугацаагаар амрааж байсан. Энэ жилийн хувьд үүн шиг амраавал зөв хэмээн иргэд үзэж байгаа аж.
Эрс хүйтэн үед бага насны хүүхэд битгий хэл том хүн автобус хүлээж зогсоход хүртэл хүндрэлтэй байдаг. Тэгэхээр бяцхан хүүхдүүдэд түүнээс илүү хүнд байдаг нь тодорхой.
Ингээд иргэдийн сэтгэгдлийг хүргэе.
- Маш зөв хүйтэн нойтонд хүүхэд сургуульруугаа явах их хүндрэлтэй шүүдээ 1-12ангийн сурагчдыг 7хоног хичээллүүлэхгүй байх хэрэгтэй.
- Амраах нь зөв гэж бодож байна. Зарим сургууль ахлах бага анги ч байсан хамаагүй хичээл тарсан л бол сургуулиас хөөж гаргадаг. Хүйтэнд бяцхан хүүхдүүд эцэг эх нь ирж авах болоогүй байхад хаана байх билээ. Гадаа хүйтэнд хүлээх болно. Үүнээс болж ханиад хатгаа авах болдог. Тиймээс эрс хүйтрэх үеэр амраах нь зөв гэж бодож байна.
- Ирэх долоо хоногт хот газарт бол дүн өвлийн хүйтэн болно. Харин ирэх нэгдүгээр сарын идэр есийн хүйтэнээр яах болж байна. Дөрвөн есд -40, -50 хэм хүрэх магадлалтай энэ үед л сурагчдаа сайн амраах тухай одооноос ярих хэрэгтэй.
- Далан хэдэн онд одоогоос хавьгүй хүйтэн байдаг байсан. Малгайгүй хоёр гурван зуун метр алхаад л чих час хийдэг байлаа. Гэтэл сүүлийн арван таван жилд лав хүн чихээ хөлдөөж гэнэ гэж сонссонгүй. Хүйтэнд яваад болдог л байсан. Гэхдээ хүүхдүүдийн хувьд амраах нь зөв тэр үеийг бодоход орчин болоод цаг агаарын нөхцөл байдал ч өөр болсон.
Ч.Болор
Сэтгэгдэл байхгүй байна