Сүүлийн үед нийгэмд хачирхалтай үзэгдэл их гарах болсон. Эдгээрийн ихэнх нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд гэр хороолол дахь айлуудын дунд архидалтын тоо нэмэгдсээр байгаа нь гэмт хэргийн гаралтад нөлөөлж байгаа хэрэг.
Мөн хотын гудамжаар сүүлийн хэдэн жил харагдаагүй гэр оронгүй хүүхдүүдийн тоо өссөн байна гэхчилэн иргэд ярьж байна.
Нийтийн тээврийн автобусанд 5-10 хүүхэд хамт явж байгаа бололтой хашгиралдан, хоорондоо муудалцаж байгаа тохиолдол нэг биш удаа гарсан тухай ч иргэд хэлж байна. Энэ нь эцэг эхийн хараа хяналт муу байгаагын илрэл хэмээн шүүмжилж байна.
Үүнээс гадна “Нялх хүүхдийг нэг шил архиар зарна” гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн сүлжээнд цацагдсан.
Тэгвэл дээрх асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл хийлээ. Мөн дээрх хэрэгт холбогдоод буй хүүхдийн гэр бүлийнхэн сэтгүүлчдэд тайлбар хийсэн юм.
Хүүхдийн гэр бүлийнхэн цацагдаад байсан мэдээллийг няцааж, хүүхдийнх нь зургийг зөвшөөрөлгүйгээр цацлаа хэмээн уг зургийг олон нийтийн мэдээллийн сүлжээнд нийтлэсэн иргэнийг шалгуулах хүсэлтийг харьяа цагдаагийн байгууллагад тавьсан байна.
Одоогоор тус хэргийг ЦЕГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шалгаж байгаа аж.
Угтаа бол нийгмийг цочироогоод байсан зураг дээрх эрэгтэй 70 орчим настай бөгөөд зээ охиноо дэлгүүрийн үүдэнд салхилуулж байсан байна. Гэтэл үүнийг ташаа мэдээлэл болгон нийтэлсэнд гайхаж байгаагаа хэлсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна