ШШГЕГ-ын харьяа хорих анги, алба, салбар нэгжүүдийн дараах ажлын байрны сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:
- Хүний их эмч: /Ерөнхий эмч, онош зүйн тасгийн эрхлэгч, рентгений их эмч, нүдний эмч/
Тавигдах шаардлага: Дээд боловсролын бакалавр зэрэгтэй, хүний их эмч мэргэжилтэй, эмчлэх эрхийн тусгай зөвшөөрөлтэй, эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалтын болон үндсэн мэргэжлийн сургалтад хамрагдаж туршлагажсан, төрийн тусгай албанд 5-аас доошгүй жил ажилласан, багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, үүрэг хариуцлага хүлээх чадвартай байх.
2. Сувилагч:
Тавигдах шаардлага: Тусгай дунд буюу түүнээс дээш боловсролтой, сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, ажлын туршлага эзэмшсэн, хувийн зохион байгуулалт сайтай, үүрэг, хариуцлага хүлээх, ажлын ачаалал даах чадвартай байх.
3. Авто, тоног төхөөрөмжийн механик:
Тавигдах шаардлага: Дээд, тусгай дунд боловсролтой, автын механик мэргэжилтэй, багаар ажиллах чадвартай, техник, цахилгааны мэдлэгтэй, ажлын цаг ашиглалт, хувийн зохион байгуулалт сайтай байх.
4. Багш: /сантехникийн, бетон арматур, дадлагын, гагнуурын онол, дадлагын, мужааны онол, дадлагын/
Тавигдах шаардлага: Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, багш мэргэжилтэй, багшийн мэргэжлийн зэрэгтэй, боловсролын салбарт 3-аас доошгүй жил ажилласан, багшлах арга барил эзэмшсэн, багаар ажиллах, баримт бичиг боловсруулах чадвартай, компьютерийн хэрэглээний программийг эзэмшсэн, багшлах эрхтэй, цэргийн хэргийн мэдлэгтэй байх.
Жич: Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэд дараах утсаар холбогдож мэдээлэл авна уу.
Утас: 51-266357, 99061327, 95001278
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН
ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС
Сэтгэгдэл байхгүй байна