• Эхлэл
  • Өнөөдрийн хэлэлцэх асуудал ”Тэтгэвэр тэтгэмж”

Өнөөдрийн хэлэлцэх асуудал ”Тэтгэвэр тэтгэмж”

2016/11/01

УИХ дахь  намын бүлгүүд өнөөдөр /2016.11.01/ уралдана.

Харин үдээс хойш байнгын хороод хуралдах юм байна. 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болжээ.

Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "Их эзэн Чингис хаан” танхимд:

-Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институцийг үүсгэн байгуулах хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2016.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/; 

-Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан "Экспортыг дэмжсэн төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

-Монгол Улсын Засгийн газар,  Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

-Тогтвортой хөгжлийн зорилго /НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс мэдээлэл хийнэ/;

-Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 /Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар мэдээлэл хийнэ/.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна