Авлигатай тэмцэх газар 2016 оны аравдугаар сарын 17-21-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 8 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 28 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс 3 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 5 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.
Ажиллагаанд 17 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 57 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Шинээр гурван хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна