• Эхлэл
  • Байсу Хан: Ялгаж болох эрдсийг бүгдийг нь ялгаж авах судалгаа хийгдэж байна

Байсу Хан: Ялгаж болох эрдсийг бүгдийг нь ялгаж авах судалгаа хийгдэж байна

2016/10/21

“Эрдэс боловсруулалт 2016” олон улсын хурал үргэлжилж байна.

Японы Акитагийн Их сургуулийн докторын зэрэг горилогч Байсу Хан “Дэлхийн улс гүрнүүд хөгжихийн хирээр байгалийн хүн амын эрдэс баялгийн хэрэглээ жилээс жилд огцом өсөн нэмэгдэж байна.

Дэлхийн хэмжээнд эрдэс, ашигт малтмалын боловсруулалт, үүний дотор уусгах, пирометаллурги зэрэг технологиудыг хөгжүүлэх шаардлага тавигдаж байгаа юм.  

Дэлхий дээр ашиглагдаж буй уурхайнуудын агуулга жилээс жилд буурч, эрдэс, металлыг ялгаж авах нөхцөл хүндрэлтэй болж байгаа учир бид нэгэнтээ олборлосон эрдэс, ашигт малтмалын боловсруулалтыг сайжруулж хэрэгцээгээ хангах ёстой болж байна.

Тийм ч учраас шинэлэг, дэвшилтэт технологи судлах, мэдлэг туршлага солилцох зорилготой ирсэн.

Миний хийсэн судалгааны хувьд бараг ашиглагддаггүй агуулга багатай зэсийн хүдэр буюу хоёрдогч эх үүсвэр гэж нэрлэх болсон хаягдлын далан, эсхүл агуулга багатай хүдрийн овоолгыг боловсруулах талаар бүтээл бичсэн. Судалгааныхаа явцад одоо ашиглагдаж буй технологиудыг хослуулж болох юм гэсэн шийдэл гаргасны дээр бас шинэ арга технологи боловсруулах боломжтой гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Миний суралцаж байгаа Япон улсад ганцхан Саппоро-д л алтны уурхай байдаг.

Бусад эрдэс баялаг байхгүй гэдэг нь Япон улсад эрдэс металл хэрэгцээгүй гэсэн үг биш шүү дээ. Тийм болохоор одоо хаягдал гэж хараад байгаа эрдсээ бүрэн боловсруулж, ялгаж болох эрдсийг бүгдийг нь аль болох ихээр ялгаж авах судалгаа хийгдэж байна. Үүний зэрэгцээ суурин газрын хаягдал буюу тухайлбал, эвдэрсэн гар утас, цахилгаан бараа зэргийг дахин боловсруулж эрдэс, металл гаргаж авах бас нэг эх үүсвэр гэж үзэх болсон. Япон улс эрдсийг хамгийн оновчтой аргаар боловсруулж үндсэн болон дагалдах эрдсийг гаргаж авахад ихээхэн судалгаа хийж байна” гэв.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна