• Эхлэл
  • Улсын төсөвт өгдөг татвараас “Эрдэнэтийн хөгжлийн сан”-д төвлөрүүлнэ

Улсын төсөвт өгдөг татвараас “Эрдэнэтийн хөгжлийн сан”-д төвлөрүүлнэ

2016/10/17

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг Монголын талд шилжүүлсэнтэй холбоотойгоор олон хардлага нийгэмд бий болоод байгаа.

Тиймээс холбогдох байгууллагууд энэ асуудалд анхаарлаа хандуулах ёстойг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэв. 

Тэрээр Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Улсын Их Хурлын дарга болон Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт хандан дөрвөн шаардлага тавьж буй юм байна.

Тодруулбал,

-Улсын Их Хурлаас Ажлын хэсэг байгуулж, Засгийн газарт чиглэл өгсөн Улсын Их Хурлын тогтоолыг батлах,

-1990 оноос хойш өнөөг хүртэл “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж байсан үе үеийн удирдлагуудыг хууль, хяналтын байгууллагуудаас шалгах,

-Хуучин авч байсан зээлүүдийг хариуцаж төлөх асуудлыг тодорхой болгож шийдэх,

-“Стандарт” банктай холбогдон нэр дурдагдаад буй гадаад, дотоодын иргэдийг шалгаж, олон нийтийн дунд хардлага төрүүлээд байгаа асуудлын үнэн худлыг тогтоох нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм.

Үүнээс гадна “Эрдэнэтийн хөгжлийн сан”-г байгуулж, тус үйлдвэрийн улсын төсөвт өгдөг татвараас тодорхой хувийг төвлөрүүлэх хэрэгтэй гэжээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна