• Эхлэл
  • З.Нарантуяа: Хүүхдээ ялгаварлаж төсвөө хэмнэж болохгүй

З.Нарантуяа: Хүүхдээ ялгаварлаж төсвөө хэмнэж болохгүй

2016/10/10

Сүүлийн саруудад хүлээлт үүсгээд буй асуудлын нэг бол хүүхдийн мөнгө. Хүлээлт үүсгээд зогсохгүй төөрөгдөл үүсгээд буй.

Төөрөгдөл гэдэг нь хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд бус амьдралын давхаргаар ангилж олгох тухай яригдсаар байгаа.

Хүүхдийн мөнгөнд 2012 онд 240 тэрбум, 2013 онд 228 тэрбум, 2014 онд 239 тэрбум, 2015 онд 246 тэрбумыг төсөвлөж байсан бол 2016 онд 144 тэрбумыг олгохоор төсөвлөсөн байдаг.

Төсвийн орлогын боломж хомс, эх үүсвэр дутагдалтай байгаа хүндрэлийн улмаас ирэх 2017 онд зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдэд буюу нийт өрхийн 60 хувьд нь 79.2 тэрбум төгрөгийг олгохоор төлөвлөсөн тухай чуулганы нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн юм.

Харин үлдсэн хүүхдүүдэд хүүхдийн мөнгийг бэлэн бусаар бичилт хийж 2019 оноос нөхөж олгохоор төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдсэн.

Иргэдийн хэлж буйгаар дээрх ангилал нь хүүхдүүдийг алагчилж буй хэрэг хэмээж байна.

Иргэд:

- Өгвөл бүгдэд өгөх хэрэгтэй. Бүгд л адилхан хүүхдүүд байхад яаж алагчилж үзэх гээд байгааг ойлгохгүй байна. Тэр мөнгөөр амьдралаа залгуулж байгаа олон айл өрх бий. Гэтэл үүнийг ангилчихвал яах болж байна. 

- Монгол улс шиг хүүхдийн эрх болон амьдрах орчинд санаа тавьдаггүй улс орон цөөн. Хүүхдүүдийн ирээдүйг гэрэлтэй байлгах ажил хийх ёстой байтал 20000 төгрөгнөөс нь салгах тухай л ярьж байна. Тэр 20000 төгрөг эмзэг давхаргын айл өрхүүдэд амьдралаа залгуулж хүүхдээ хоолтой байлгах боломж нь. Гэвч хүүхдийн ирээдүйг ярих бус мөнгө ярьж суугаа эрх мэдэлтнүүдийг хараад гайхаж байна. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт л олгох ёстой. Харин ангилж алагчилах гэж байгаа бол бүгдэд нь олгохгүй байсан нь дээр. 

- Өмнөх саруудын мөнгөө авч амжаагүй байхад хассан тохиолдол байна. Энэ чинь шударга биш үйлдэл. Хүүхдүүдийг ялгаврлах нь зүй бус хэрэг. Хүүхдийн аюулгүй өсөж торних асуудлыг огт ярихгүй байж төсөв мөнгөтэй холбоотой асуудал гараад ирхээр хасна, танана гэх юм. Энэ бол шударга бус үйлдэл. 

УИХ-ын гишүүд:

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Хүүхдээ ялгаварлаж төсвөө хэмнэж болохгүй. Төсвийн зарлагыг бууруулах тал дээр нэлээд судалсан зүйлүүдийг оруулж ирэх байх гэж найдаж байсан. Гэтэл хамгийн хялбархан аргаар буюу төсвийн зарлагыг бууруулна гэж оруулж ирж байна. Жишээ нь, 152 тэрбум төгрөгөөс төсвийн урсгал зардлыг бууруулна гэсэн байгаа юм. Үүнд хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгосноор 61 тэрбум хэмнэнэ гэж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: Нэртэйгээр нь монголчуудыг ангилдаг нам гээд нэрлэчихээч. Өнөөдөр МАН өмнөх Засгийн газар, УИХ-ын хийсэн бүхнийг болиулаад, ард түмнээ ялгаварлан гадуурхах зүйл хийж байна. Хөргөгчтэй айлын хүүхдэд мөнгө олгохгүй, хөргөгчгүй бол олгоно гээд ялгаварлаж байна. Ер нь яагаад ялгаварласан бодлого явуулаад байгаа юм бэ? Хүүхэд, оюутан, хөгшин аж ахуй гэх мэтээр ард түмнээ ялгаварлаж байна. Нэртэйгээр нь монголчуудыг ангилдаг нам гээд нэрлэчихээч.

Ч.Болор 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    uhagdahuuniig oilg
    2016 оны 10 сарын 22
  • Зочин
    uhagdahuuniig oilg
    2016 оны 10 сарын 22
  • Зочин
    баячуудын шавхруу хуухдуудэд долоодог сэтгэлгээнээсээ салцгаая ажил хийж хуухдуудээ тэжээхцаг болсон тэтгэмжээр амиа зогоодог болгосон бна биднийг бух тэгэмжээс татгалзаад баялаг булааж биднийг монопольдож шулагчидаас ажлын байр албадан гаруулах хэрэгтэй
    2016 оны 10 сарын 11