• Эхлэл
  • Шонхор шувууны асуудлыг дан ганц БОАЖЯ хариуцдаггүй

Шонхор шувууны асуудлыг дан ганц БОАЖЯ хариуцдаггүй

2016/10/10

Сүүлийн үед цахим хуудсаар гадаадын иргэд хууль бусаар шонхор шувуу агнаж байгаа талаарх мэдээллүүд цацагдсан.

Энэ үйлдэл нь хууль бус бөгөөд  гадаадын иргэдэд Монгол улсын хууль үйлчлэхгүй байгаагын илрэл гэлтэй хэмээн иргэд шүүмжилж байна. 

Дээрх хэргийн талаар БОАЖЯ-аас албан ёсны мэдээлэл хийлээ. 

Шонхор шувууны асуудлыг дан ганц БОАЖЯ хариуцдаггүй гэдгийг онцоллоо. 

Нэг сайдын тушаалаас үүдэн хууль бус үйлдлүүд гарч байгаа мэтээр мэдээллүүд цацагдаж байна хэмээн албаныхан мэдээлсэн юм. 

2013 онд Засгийн газрын тогтоол гарсан. Тэрхүү тогтоолын дагуу  үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хууль бус үйлдэлд дан ганц БОАЖЯ бус холбогдох газрууд иргэдийн хариуцлага хамгаас чухал хэмээлээ. 

Шонхор шувууны хоргодол жилд 7000-10000 байгааг эрдэмтэд мэдээлдэг. Мөн цахилгааны шонгоос болж хоргодож байгааг таслан зогсоохын тулд манай яамнаас арга хэмжээ авахаар ажиллаж байгаа тухай хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм.

Мөн БОАЖЯ шонхор шувууг агнах зөвшөөрлийг өгдөггүй, Засгийн газрын тогтоолын дагуу гэрээ байгуулж төлбөрөө төлж агнах зөвшөөрлөө авдаг аж.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна