• Эхлэл
  • Хүний эрхийн сургалт болно

Хүний эрхийн сургалт болно

2016/10/07

"Хүний эрхийн боловсролын Залуу манлайлагч" бэлтгэх хүний эрхийн сургалт энэ сарын 21-23-ны хооронд болох гэж байна.

Тус сургалт нь нэг хагас, хоёр бүтэн өдөр Монголын Эмнести Интернэшнлийн хүний эрхийн боловсрол, үйл ажиллагааны төвд явагдах аж.

Сургалтад 18-25 настай оюутан сурагч, залуучуудыг шалгаруулан хөтөлбөрт оролцуулан, манлайллын төвшинд нэгтгэж, орон нутгийн түүнчлэн дэлхий нийтийн төвшинд тэднээр дамжуулан хүний эрхийн зөрчилгүй нийгмийг бий болгох үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлэх, бүх нийтийн хүний эрхийн үнэ цэнийг хадгалж, хамгаалахад залуусыг татан оролцуулах аж

Сургалтын гол зорилго нь, 

- Хүний эрхийг хамгаалагч залуусыг дэмжих, тэдний нөлөөлөл идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх

- Хүний эрхийн асуудлаар үндэсний, бүсийн нутгийн болон Олон улсын түвшинд гарч манлайлах, мэтгэлцэх чадвар олгох

- Хүний эрхэд суурилсан хандлага, мэдрэмжтэй залуу манлайлагч бэлдэх

Бүртгэлийн хураамж 15.000₮

Гишүүний татвараа төлсөн бол: 10.000₮

Мөн онлайн анкет бөглөж бүртгэлээ баталгаажуулах юм байна. 
 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна