• Эхлэл
  • “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал хэн бэ?

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал хэн бэ?

2016/09/29

“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн хурал өнөөдөр /2016.09.29/ болж хуралдаанаас тус компанийн Гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогтыг томилох шийдвэр гаргасан байна. 

Ц.Түмэнцогт нь 2011 оны тавдугаар сард “General Electric” компанийн Монгол дахь салбарын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

Түмэнцогт нь 2007-2011 онуудад Дэлхийн Банкны дэд бүтцийн асуудал хариуцсан төслийн багийн удирдагч, түүнээс өмнө Түлш, эрчим хүчний сайдын зөвлөх, Дэд бүтцийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан туршлагатай юм байна.

Ц.Түмэнцогт нь 1993 онд ОХУ-н Москва хотын  Эрчим хүчний инженерийн мастерийн зэрэг,  2001 онд АНУ-н Индианагийн их сургуулийг Төрийн удирдлагын магистрийн зэрэгтэйгээр тус тус төгссөн.

"Эрдэнэс Монгол" нь дэлхийн хэмжээний уурхай болох “Оюу Толгой” ХХК-ийн Монголын талын хувь болон “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу эзэмшдэг.

Өмнө нь "Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирлаар Б.Бямбасайхан ажиллаж байжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна