Монгол Улс даяар есдүгээр сарын 23-ны баасан гаригаас есдүгээр сарын 24-ны бямба гаригт шилжих шөнө Монгол Улс даяараа өвлийн цагийн хуваарьт шилжинэ.
Өвлийн цагийн хуваарьт шилжихдээ шөнийн 02:00 цагаас цагийг ухрааж, 01:00 цаг болгох учиртай юм. хэдийгээр ийнхүү цаг ухрааж, урагшлуулахыг зарим хүмүүс шүүмжилдэг ч цахилгааны хэмнэлт шаардлагатай гэдэг үүднээс Засгийн газраас зуны болон өвлийн цагийн тоололт шилжиж байх шийдвэр гаргасан билээ.
Энэ дагуу Монгол Улс жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулах болон ухрааж ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон байдаг.
Сэтгэгдэл байхгүй байна