• Эхлэл
  • Хүүхдийн мөнгийг бэлнээр олгохоор болжээ

Хүүхдийн мөнгийг бэлнээр олгохоор болжээ

2016/09/20

Хүлээлт үүсгээд буй хүүхдийн мөнгө хэзээ олгогдох нь тодорхойгүй байна. Хүүхдийн мөнгө хэзээ хэрхэн ямар журмаар олгогдох болсон тухай албаны хүнээс тодруулахад ямар журам батлагдана түүний дагуу олгогдож эхэлнэ гэхээс өөр хариулт өгсөнгүй.

Харин банкуудын зүгээс санхүүжилт орж ирээгүй учир мөнгө хэзээ олгогдохыг хэлж мэдэхгүй гэх хариулт өгсөн юм. 

Тэгвэл эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлөөс үүдэн хүүхдийн мөнгө олголтод тодорхой зохицуулалт хийхээр болжээ. Тухайлбал, улсын хэмжээнд нэг сая 21 мянган хүүхэд сар бүр 20 мянган төгрөг авдаг байна.

Тэгвэл эхний ээлжид нийт хүүхдийн 60 хувьд нь мөнгийг нь бэлнээр олгохоор болсон байна. Өөрөөр хэлбэл, өрхийн бүртгэлийн нэгдсэн сангийн судалгааны 1-10 дугаар бүлэгт орсон өрхийн буюу дундаж болон дунджаас доогуур өрхийн хүүхдэд мөнгийг нь бэлнээр олгохоор зохицуулжээ.

Харин бусад өрхийн хүүхдэд бичилт хийх замаар эргэн нөхөж олгоно гэдгийг албаныхан мэдээлжээ. Ийм байдлаар 2019 он хүртэл хүүхдийн мөнгөний зохицуулалт хийнэ гэлээ.

Харин өнгөрөгч зургадугаар сараас хойш олгоогүй хүүхдийн мөнгийг энэ сарын сүүлчээр /7,8,9 сарын хүүхдийн мөнгө/ олгохоор болжээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна