• Эхлэл
  • Манай тамирчид Азийн АШТ-нд дэд байр эзлэв

Манай тамирчид Азийн АШТ-нд дэд байр эзлэв

2016/09/08

Бутан улсад болсон 50 дахь удаагийн бодибилдинг, фитнессийн Азийн АШТ-ээс манай тамирчид багаараа хоёрдугаар байр эзэллээ.

Энэ сарын 5-8-нд болсон уг тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцсоноос дэлхийн аварга Г.Угалзцэцэг, ДАШТ-ий хүрэл медальт Г.Гансаруул нар алт, А.Ичинноров, Б.Гэрэлцэцэг, Д.Мөнх-Эрдэнэ нар мөнгө, Н.Түвшинбаяр хүрэл медаль тус тус хүртсэн юм.

Ийнхүү манай эмэгтэй тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль авсан амжилтаар багийн дүнгээр дэд байрт шалгарлаа.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна