Хонины махны үнэ наймдугаар сарын сүүлчээр 25-70 төгрөгөөр буурчээ.
Хонины ястай мах наймдугаар сарын сүүлийн долоо хоногт нэг кг нь дунджаар 5070 төгрөг байна.
Харин “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 4800 төгрөгийн үнэтэй байгаа аж.
Тэгвэл хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгддэг энэ үед үнэ нь 15-175 төгрөгөөр тус тус буурчээ. Тухайлбал, монгол лууван өмнөх долоо хоногтой харьцуулахад 295 төгрөгөөр, байцаа 15 төгрөгөөр, манжин 175 төгрөгөөр тус тус буурчээ.
Хархорин худалдааны төвийн гадна талбайд хонины мах 1кг нь 3600-4000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Энэ үнийн бууралт хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй ч ханш буурсан нь иргэдийн хувьд таатай хэрэг болоод байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна