Бразилын Рио-де-Жанейро хотноо Зуны Паралимпийн XV наадам 2016 оны есдүгээр сарын 7-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 173 орны баг тамирчид спортын 23 төрлөөр 528 медалийн төлөө өрсөлдөх юм.
"Рио 2016" паралимпийн наадамд Монгол Улсаас Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав тэргүүтэй найман тамирчин өрсөлдөнө.
Дараах тамирчид Бразилыг зорино. Үүнд:
БАЙТ ХАРВАА: Паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ, А.Анхбаяр
ЖҮДО БӨХ: А.Мөнхбат, Б.Ууганхүү
БУУДЛАГА: З.Ганбаатар
ХӨНГӨН АТЛЕТИК: Г.Цогтгэрэл
ПАУЭРЛИФТИНГ: Э.Содномпилжээ нарын тамирчид, дасгалжуулагч, эмч нарын хамт оролцох юм.
Баг тамирчид энэ долоо хоногт Бразилыг зорино.
Сэтгэгдэл байхгүй байна