Олон улсын олимпийн хорооны тэргүүн Томас Бах зуны XXXI Олимпийн наадмыг хааж олимпийн галыг унтраалаа.
Тамирчидыг цэнгэлдэх хүрээлэнд орж ирсний дараа үзүүлэх тоглолт болж уламжлал ёсоор марафоны тамирчдад медал гардуулсан байна.
Мөн хаалтын үеэр ОУОХ-ы шинээр сонгогдсон гишүүдийг танилцуулсан байна. Үүнд ОХУ-ын Елена Исинбаева (хөнгөн атлетик), Германы Бритта Хайдеман (туялзуур сэлэм), Өмнөд Солонгосын Ю Сын Мин (ширээний теннис), Унгарын Даниэль Дьюрта (усанд сэлэлт) нар багтсан байна..
Олимпийн тоглолтын сүлд дууллын дор олимпийн туг дараагийн олимпийн тоглолтын зохион байгуулагч талд шилжүүлэн өгчээ
Рио 2016 олимпийн наадмаар 27 дэлхийн 91 олимпийн рекордыг шинэчлэн тогтоожээ.
Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд 78 орны тамирчид медаль хүртсэнээс, Монголын баг тамирчид нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар 67 байрт оржээ. Медалийн чансаа, тоог АНУ-ын баг тамирчид 46 алт, 37 мөнгө, 38хүрэл нийт 121 медальтайгаар тэргүүлсэн бол Их Британи 27 алт, 23 мөнгө, 17 хүрэл нийт 67медаль, БНХАУ-ын тамирчид 26 алт, 18 мөнгө, 26 хүрэл нийт 70 медаль авч удаалжээ.
Сэтгэгдэл байхгүй байна