"Рио-2016" олимпийн наадмын боксын тэмцээн амжилттай үргэлжилсээр байна. Манай зургаан ширэн бээлийтэн Риогийн рингэнд өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн 56 кг жинд манай улсын боксчин Э.Цэндбаатар хагс шигшээд шалгараад байгаа билээ.
Тэрбээр Беларусийн Дмитрий Асановыг 2:1 харьцаагаар буулган авч хүрэл медалийн төлөө тулалдахаар болсон бөгөөд өнөөдөр үдэш 23:00 цагаас АНУ-ын Стевенсон Шакуртай өрсөлдөнө. Америк боксчин эхний тойрогт хийлж, Бразилын Р.Жесусыг илүүрхэн хожжээ. Хоёр тамирчны ялсан нь хүрэл медалийн болзол хангаж, цаашлаад мөнгөн медалийн төлөө тулалдах эрхийг авах юм.
Сэтгэгдэл байхгүй байна