• Эхлэл
  • Б.Мөнхзаяа, Л.Отгонбаяр нар Риогийн замд уралдлаа

Б.Мөнхзаяа, Л.Отгонбаяр нар Риогийн замд уралдлаа

2016/08/15

Зуны Олимпийн XXXI наадмын ес дэх өдөр эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн болж, энэ цагийн дэлхийн холын зайн шилдэг гүйгчид өрсөлдлөө. Тэсвэр тэвчээр шалгасан 42 км 195 метрийн зайг Кенийн Ж.Сумгонг 2 цаг 24 минут 04 секундэд туулж олимпийн аварга болсон бол Бахрайны Кирва, Этиопын Марэ Дибаба нар мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

Манай улсаас оролцсон ОУХМ Б.Мөнхзаяа 2 цаг 43 минут 55 секундын амжилтаар 72-р байр, гурав дахь олимпийн наадамдаа өрсөлдсөн ОУХМ Л.Отгонбаяр 2 цаг 45 минут 55 секундээр 85-р байрт орлоо. Энэ төрөлд нийт 157 тамирчин оролцсоноос 133 нь барианд орсон юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна