• Эхлэл
  • Отгондалай хүрэл медалийн болзол хангалаа

Отгондалай хүрэл медалийн болзол хангалаа

2016/08/13

Нийт 28 боксчин өрсөлдсөн эрэгтэйчүүдийн 60 кг-д манай Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгарлаа. Манай боксчин шөвгийн наймд Алжирын боксчин Реда Бенбазизтай тулалдаж, 3:0 /30-27, 29-28, 29-28/-аар илүүрхэн хожлоо. 

Д.Отгондалай эхний тойрогт хийлж, Нидерландын боксчин Энрико Лакрусаг хожин шөвгийн наймд үлдээд байсан юм. Түүний хувьд наймдугаар сарын 14-ний өдөр Францын Софьян Умиатай мөнгөн медалийн төлөө тоглоно.

"Рио-2016" олимпод эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нарын шинэ залуу багш нар болон зөвлөх багш гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн удирдлага зургаан боксчин хүчээ сорьж байгаагаас дөрөв нь тэмцээнээ үргэлжлүүлж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна