• Эхлэл
  • РИО-2016:Өнөөдөр маргаашийн тоглолтын хуваарь

РИО-2016:Өнөөдөр маргаашийн тоглолтын хуваарь

2016/08/08

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадам өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжлэн явагдана. Энэ удаагийн наадамд дүрвэгсдийн багтай нийлэн 207 орны 11 мянган тамирчин спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Монголчуудын хувьд одоогоор медалийн баярт мэдээ дуулдаагүй байгаа ч баг тамирчдаа найдлага тавин, дэмжин хүлээж байгаа билээ. Ингээд өнөөдөр маргаашийн Монголын тамирчдын тоглолтын хуваарийг танилцуулж байна.

 

Наймдугаар сарын 8

21:00 цагт: Байт харваа-Байт харваа ганцаарчилсан харвааны хасагдах шатны тэмцээнд Ж.Гантөгс оролцоно.

22:00 цагт: Жүдо-Эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Д.Сумьяа нар барилдана.

Наймдугаар сарын 9

00:00 цагт: Бокс-Б.Түвшинбат, Г.Ган-Эрдэнэ

21:00 цагт: Байт харваа-Ж.Гантөгс хасагдах шатны өрсөлдөөн

21:00 цагт: Буудлага-Тамирчин О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нарын тэмцээн болно.

22:00 цагт: Жүдо-Эмэгтэйчүүдийн 63 кг жинд Ц.Мөнхзаяа, Эрэгтэйчүүдийн 81 кг жинд О.Ууганбаатар нар барилдана. Хэрэв манай тамирчид финалд үлдвэл шөнийн 03:00 цагт шигшээ барилдаанд оролцоно.

Бусад өдрүүдийн хуваарийг дор дарж үзнэ үү. 

Рио-2016: Монголын баг тамирчдын тэмцээний хуваарь

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна