“Рио-2016” олимп Бразил улсад үргэлжилж байна. Өнөөдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон нар өрсөлдөж байна. Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Саудын Арабын Хамад Сулайманыг цэвэр ялсан. Харин гуравдугаар шатанд өрсөлдөгч нь Африкийн хошой аварга Алжирийн Хоуд Зоурданийг даралт мэхээр ялж, ШИГШЭЭ НАЙМД үлдлээ. Манай бөх хэсгийн аваргын төлөө Италийн Б.Фабиотай барилдана.
Д.Төмөрхүлэгийг дэмжихээр ээж нь Бразилд очоод байгаа аж.
Эмэгтэйчүүдийн 52 кг-д хүч үзсэн А.Цолмон эхний тойрогт АНУ-ын бөх А.Делгадог вазари үнэлгээгээр ялж, хоёрдугаар тойрогт Японы бөх М.Накамуратай ялагдаж, тэмцээнээ дуусгалаа.
Нэмэлт мэдээлэл:Д.Төмөрхүлэг Италийн Б:Фабиод ялагдаж, дагах барилдаан хийхээр болсон байна. Дагах барилдаан хийж ялсан тохиолдолд хүрэл медалийн төлөө өрсөлдөх боломжтой аж. Дагах барилдаанд Улаанбаатарын цагаар 03.30-Канадын А.Бучардтай барилдаж, ялсан тохиолдолд хүрэл медалийн төлөө барилдах юм байна.
Нэмэлт мэдээлэл:2016.08.08-ын 03.30 цагт болсон барилдаанаар Д.Төмөрхүлэг Канадын А.Бучардад вазари үнэлгээ алдан ялагдан VII байр эзэлж, тэмцээнээ өндөрлүүлжээ.
Сэтгэгдэл байхгүй байна